Үйл явдал

Өнгөрсөн сарын 20-ны өдөр БНСУ анхны цэргийн зориулалттай хиймэл дагуулаа хөөргөсөн. Дэлхийтэй холбоо тогтоогоод байсан хиймэл дагуул зорьсон газраа хүрлээ. АНУ-ын Флорида мужийн Кеннеди сансрын төвийн Кейп Канаверал агаарын цэргийн станцаас хөөрөн аяллаа эхлүүлсэн хиймэл дагуул хоёр долоо хоногийн хугацаанд зорьсон газраа хүрэх төлөвлөгөөтэй байсан.

Өчигдөр хиймэл дагуул геостационар тойрог замд орж, зорьсон газартаа 10 хоногийн дотор хүрлээ. Энэ нь дэлхийн тойрог замаас 36 мянган километр зайны хэмжээ юм. Анасис-2 хиймэл дагуул нь өгөгдлийн мэдээллээ өмнөх хиймэл дагуулуудаас хоёр дахин хурдан дамжуулдаг. Үүнээс гадна ямар нэгэн дайралт халдлагад өртсөн тохиолдолд мэдээллээ хадгалах онцлогтой.

Ирэх 10-р сараас Өмнөд Солонгосын армийнхан системийн хяналтыг авах юм байна.