Ирэх 6 дугаар сард нутгийн төв болон зүүн хэсгээр хур тунадас ахиу орох төлөвтэй байна

Цаг агаар

6 дугаар сард  баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, дулаахан байх боловч төвийн нутгийн хойд хэсэг болон зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр агаарын температур ОЖД–аас дулаан, хур тунадас ахиу орох төлөвтэй байгаатай холбоотой гэнэтийн аадар бороо орох магадлал өндөр байгаа тул дээрх бүс нутагт үер усны аюулаас сэрэмжтэй байж, тухайн үеийн цаг агаарын мэдээг цаг тухайд нь авч ашиглахыг зөвлөж байна.