Дэлхийн хамгийн өндөр настай иргэн 113 настай

Үйл явдал

Дэлхийн хамгийн өндөр настай иргэн 113 настай гэнэ. Гиннесийн дээд амжилтын номонд Венесуэлын фермер Хуан Висенте Перес Мораг өнөөдөр амьд ахуй байгаа хамгийн өндөр настай эрэгтэй гэж тооцсон байна. 

Хуан Висенте Перес Мора энэ хавар 113 нас сүүдэр хүрч, дэлхий дээрх хамгийн өндөр настай эрэгтэй болж Гиннесийн номонд бичигджээ. Түүнээс өмнө 112 жил 341 хоног насалж 2022 оны 1-р сарын 18-нд таалал төгссөн Испанийн иргэн Сатурнино де ла Фуэнте Гарсияг гэж тооцож байжээ.

Гиннесийн дээд амжилтын номонд нэрээ бичүүлж байгаа Мора 1909 оны 5-р сарын 27-нд мэндэлжээ. Тэрээр 28  настайдаа гэрлэж, эхнэртэйгээ 60 жил хамт амьдрахдаа 11 хүүхэд төрүүлсэн байна. Түүний 6 хүү, 5 охиноос мэндэлсэн 41 ач зээ, 18 гуч, 12 гучинцартай гэнэ.