Оросын “Газпром” компани Нидерланд руу хийн түлшний нийлүүлэлтээ зогсоож байна

Үйл явдал

Оросын “Газпром” компани Нидерланд улсад нийлүүлж байсан байгалийн хийн нийлүүлэлтээ өнөөдрөөс эхлэн зогсоож байна.

“Газпром” компани Нидерландын GasTerra эрчим хүчний компани байгалийн хийн төлбөрөө рублиэр төлөхөөс татгалзсан учраас 5-р сарын 31-нээс эхлэн хийн түлшний нийлүүлэлтээ зогсоож байгаа юм.

Нидерландын оператор компани тэгвэл төлбөр тооцооны асуудлаар хийсэн мэдэгдэлдээ Оросын үндэсний валютаар тооцоо хийх нь Европын хоригийг зөрчсөн хэрэг болно гэж үзэж байгаагаа мэдэгджээ. Нидерландын тал Оростой байгуулсан хийн гэрээний дагуу ирэх 10-р сар хүртэл гэрээнд заагдсан 2 тэрбум куб/м хийг үргэлжлүүлэн авна гэж тооцож байжээ. Тэгвэл Оросын “Газпром” компани өнөөдрийн байдлаар Нидерландаас гадна Польш, Болгар, Финлянд зэрэг оронд байгалийн хий нийлүүлэхээ зогсоож, удахгүй араас нь Дани улс жагсаалтад багтах нь ээ.