Үйл явдал

Их Британийн сайд асан Лиам Фоксын мейл хаяг хакердуулсан тухай тэрээр мэдэгдлээ. Энэ нь 2019 оны сонгуулиас өмнөх чухал худалдааны бичиг баримтууд байсан байна. Лиам Фоксын хувьд Оросын талаас хакердсан гэж хардаж байгаагаа нийтэд мэдэгджээ.

Рётерс сайтад мэдээлснээр хакерууд 2019 оны 7-р сарын дундаас 10-р сарын сүүл хэд хэдэн удаа Лиам Фоксын мейл хаяг руу нэвтэрч байсан байна.   Лиам Фокс нь Британийн Олон Улсын худалдааны сайдын алба хашиж байсан. 2019 оны сонгуулиар консерватив нам сонгогдож, албан үүргээсээ чөлөөлөгдөж байжээ. Түүний хувийн эсвэл улс төрийн ажлаар хэрэглэдэг аль хаяг нь хакердуулсан нь одоогоор тодорхойгүй байна. Алдагдсан бичиг баримт нь Британи Америкийн худалдааны харилцааны тухай байсан тухай эх сурвалж Евроньюст онцолжээ. Нэмж мэдээлэхэд Британийн Гадаад хэргийн нарийн бичгийн дарга Доминик Рааб Орос улсыг дотоодын чухал бичиг баримт хакердаж олонд дэлгэсэн хэмээн 2019 оны 12-р сард мэдэгдэж байжээ.