Үйл явдал

АНУ БНХАУ энэ сарын 15-нд худалдааны асуудлаар дээд хэмжээний уулзалт хийхээр боллоо. Цар тахалтай холбоотойгоор уулзалтын цахим хэлбэрээр явуулахаар болжээ.

Wall Street Journal сайтад мэдээлснээр Америкийн худалдааны төлөөлөгч Роберт Лаятизер Хятадын төлөөлөгч Лиу Хө-тэй уулзан өнгөрсөн нэгдүгээр сард байгуулсан гэрээний дагуу худалдааны талаар хэлэлцэнэ гэж мэдээлсэн байна. Хоёр орны хооронд харилцаа таагүй байгаа энэ үед  уулзалтыг хийхээр төлөвлөсөн тухай эх сурвалжид онцолжээ. Нэгдүгээр сард тохиролцсон гэрээнд Бээжингийн Засгийн газраас хоёр жилийн хугацаанд 200 орчим тэрбум долларын өртөг бүхий Америкийн бараа бүтээгдэхүүн худалдаж авах амлалт өгсөн. Америк Хятадын харилцаа янз бүрийн асуудлаар, тэр дундаа COVID-19 дэгдэлт, Хонконгийн шинэ хууль зэрэг асуудлаар нэлээд хурцадмал байдалтай байгаа. Ажиглагчдын зүгээс уулзалтаар ямар шийдвэр гарахад хүлээлт тавьж байгаа тухай эх сурвалжид дурджээ.