Үйл явдал

Беларусь Улсын одоогийн Ерөнхийлөгч Александр Лукашенко 26 жилийн туршид улсынхаа төрийг барьж байгаа. Ирэх ням гарагт болох Ерөнхийлөгчийн сонгуулиар түүнтэй өрсөлдөгч энгийн нэгэн гэрийн эзэгтэй сонгогдох магадлал өндөр байгааг иргэдийн хандлагаас харж байна.

Шударга ёсыг эх орондоо хэрэгжүүлэх уриатай нэр дэвшиж байгаа Светлана Тихановскаяа хоёр хүүхдийн ээж. Тэрээр өрх толгойлсон энгийн нэгэн эмэгтэй гэдгээр нь Беларусь улсын иргэд ихээхэн дэмжиж байгаа юм байна. Үүнээс гадна 26 жилийн турш төрийн тэргүүнийг албыг хашиж байгаа Лукашенког шинэчилж, өөр хүнээр солих нэгэн боломж гэж иргэд харж байгаа юм. Александр Лукашенкогийн эсрэг  жагсаал цуглаан энэ улсад олон хоногийн турш үргэлжилсэн. Цагдаа хүчнийхний тусламжтайгаар эмх замбараагүй байдлыг зогсоожээ.  Өчигдөр орой нийслэл Минск хотод олон зуун иргэн цуглан нэр дэвшигч 39 настай Светланаг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.