Үйл явдал

ОХУ ирэх сараас эхний ээлжийн иргэдийг вакцинжуулан 10-р сараас эхлэн их хэмжээгээр вакцин үйлдвэрлэх төлөвтэй байгааг мэдэгдсэн. Энэ тухайд ДЭМБ вакцинжуулалтын ажилд анхаарал болгоомжтой хандахыг санууллаа.

ДЭМБ аюулгүй, бас үр дүнтэй вакциныг иргэдэд хийх нь чухал гэдгийг онцоллоо. Тус Байгууллагын төлөөлөгч өчигдрийн мэдэгдлийн үеэр вакцин үйлдвэрлэх гэж байгаа бүх нэр дэвшигчид заавал бүрэн хэмжээний туршилтыг дуусгах хэрэгтэй гэдгийг онцолсон юм. Үүнээс гадна ОУ-ын байгууллагууд Москвад хийж байгаа вакцины тухай мэдээллийг хүлээж аваагүй байгааг хэлсэн байна. Ялангуяа ДЭМБ-ын Дани Улс дахь оффис энэ төрлийн вакцины мэдээллийг хүлээн авна гэдгийг дурджээ. ДЭМБ-д бүртгэгдэн, албан ёсоор вакцин гарган авах ажлыг хариуцаж байгаа 26 байгууллага одоогоор вакцины туршилтын шатандаа явж байгаа юм. Үүнээс гадна тэдний зүгээс Хятад руу вирусийн гарал үүсэл, халдвар хэрхэн дамжиж байгааг судлах ОУ-ын томоохон багийг явуулсан. Багийн ажиллагааны үр дүн нь вакцин гарган авахад олон төрлийн мэдээлэл өгөх чухал гэдгийг тэдний зүгээс онцоллоо.