Үйл явдал

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерресийн гаргасан дэлхий дахин дахь боловсролын байдлын талаарх тайлангийн танилцуулгыг өчигдөр хийлээ. Энэ тайланд коронавируст цар тахал дэлхийн боловсролын байгууллагад хэрхэн нөлөөлж байгааг онцолжээ. 

Тайланд дурдсанаар, коронавирусний цар тахал боловсролын тогтолцоонд урьд өмнө байгаагүй хамгийн том гажуудлыг бий болгож байгааг мэдээллээ. Үүнд дэлхийн хэмжээнд 190 орны 1.6 тэрбум орчим сурагч өртсөн байна. Боловсролын тогтолцоо алдагдсан үед энх тайван, хөгжил цэцэглэлт, үр бүтээмжтэй нийгмийн тогтвортой байдал алдагддаг гэж тайланд дурджээ. НҮБ улс орнуудын засгийн газарт хандан сургуулийг түргэн шуурхай нээхийн тулд вирусийн дэгдэлтийг багасгахыг уриалан, боловсролын салбар дахь төсвийн хуваарилалтыг нэмэгдүүлэхийг хүсжээ. Үүнээс гадна бага болон дунд орлоготой улс орнуудын өр төлбөрийг хойшлуулах, чөлөөлөх, шинэчлэх зэрэг олон улсын зохицуулалтыг нэмэгдүүлэхийг уриаллаа. Түүнчлэн улс орнуудыг боловсролд чиглэсэн тусламжаа тогтвортой олгож, нэмэгдүүлдэггүй юм гэхэд хамгийн их эрсдэлтэй байгаа хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагаагаа таслахгүй байх хэрэгтэйг мэдэгдсэн байна. Үүнээс гадна бараг 100 орны боловсролын байгууллагууд коронавируст халдвараас шалтгаалан хэзээ үйл ажиллагаагаа эхлүүлэхээ шийдвэрлээгүй байгааг мэдэгджээ.