Үйл явдал

Ираны нийслэл Тегеран дэлхийн хамгийн хүн амьдрах боломжгүй хотуудын нэгээр нэрлэгдэх болжээ. Энэ бүхнийг өсч байгаа инфляц, цалингийн зогсонги байдал болон бууралт, байшингийн үнийн өсөлттэй холбон тайлбарлаж байна.

Ингэснээр Тегеран хотын оршин суугчид ядууралд өртөж байгаа тухай Катарын Алжазира сайт онцолжээ. Иранд инфляц өсч, цалин буурч байгаагийн зэрэгцээ Америк улсаас гаргасан маш олон хориг арга хэмжээ нь иргэдийн санхүүгийн эрх чөлөөтэй, хуримтлалтай амьдрах нөхцөлийг боогдуулж байгаа юм. 8.7 сая хүн амтай Тегеран хот нь нэг иргэнд ноогдох газарзүйн хэмжээгээрээ Лондон, Истанбулаас ч томд ордог. Гэтэл байрны үнэ сүүлийн үед ихээр нэмэгдэж байна. Багадаа байрны нэг сарын түрээс 420 доллараас эхэлж байгаа ч иргэдийн цалингийн дундаж нь 470 доллар байдгийг үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн Хассан Ага Мохамед хэлж байна. Тиймээс иргэд үнэхээр энэ хэмжээний мөнгийг төлж чадахгүй байгааг тэрээр тодрууллаа. Зарим иргэд ийм асуудлаас болж төрөлх хотоо орхиж байгааг ч сэтгүүлч Ассед Байг мэдээлжээ. Хуучин байрнуудыг дахин төлөвлөлтөд оруулан шинэ орон сууц барьж байгаа ч энэ нь бас л өндөр үнэтэй. Иранд машины үнэ ч бас хэд дахин нугаларч байгааг эх сурвалжид дурдсан байна. Иргэдийн хувьд олсон цалингийнхаа бараг бүх хувийг байрныхаа түрээсэнд өгч байгаагаа хэллээ. Харин Ерөнхийлөгч Хассан Роуани үл хөдлөхийн мэргэжилтнүүлэл үнийн уян хатан байдлыг бий болгохыг уриалсан гэж мэдэгджээ. Гэхдээ энэ нь зөвхөн тэдний бус, олон улсын инфляци, валюттай холбоотой асуудал болж байгааг эх сурвалжид онцоллоо.