Үйл явдал

БНХАУ дэлхийн анхны далай доорх хурдны галт тэрэгний туннель барих ажлыг эхлүүлжээ. Энэхүү төмөр зам нь Гуандон мужийн Шаньтоу арлаас эхлэлтэй, 350 км цаг хүртэл хурдлах боложтой юм.

163 километр үргэлжлэх төмөр зам нь 9,781 метр урт туннелийг багтаах юм. 26 тэрбум юанийн өртөгтэй энэ төсөл бүтээн босголтын ажлаа эхлүүлээд байна. Шаньтоу-оос Шаньвей хүрэх төмөр зам нь 8 магнитуудын хүчтэй газар хөдлөлтөд тэсвэртэй байхаар бүтээгдэж байгаа юм. Энэ нь дэлхийн хамгийн анхны далай доорх хурдны галт тэрэгний туннель болж байна. Барилгын ажилтнууд туннелийн байгууламжийг найдвартай, ус нэвтэрдэггүй байдлаар хийж байгаа тухай эх сурвалжид онцолжээ.  Туннель нь өндөр даралттай далайн усанд удаан хугацаагаар байх учраас усны бүтэц өндөр усны даралтыг тэсвэрлэх чадвартай байхад анхаарч байна. Туннелийг барьж дууссаны дараа Гуандон мужийн Гуангжоу, Хуйжоу, Шаньвэй, Шантоу зэрэг хот бүсүүд хоорондоо тээвэрлэлт хийхэд илүү амар хялбар болно. Энэхүү төсөл нь Гуандонгийн зүүн хэсэг ба Сувдан голын дельта мужийн хөгжлийн зөрүүг тэнцвэржүүлж, Гуандунгийн эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг дэмжих төлөвлөгөөний нэг хэсэг юм.