Үйл явдал

Хятадын зүүн хэсэгт нэгэн хүн аллага үйлдсэн гэж буруутгагдаж, 27 жил шоронд суусныхаа дараа суллагдлаа. Ажиглагчдын үзэж байгаагаар Хятад улс улс төрийн тал дээр, мөн эрүүгийн гэмт хэргийн тал дээр буруу үйлийг арилгахад ихээхэн анхаардаг болсон тухай мэдээлжээ.

1993 оронд гүтгэгдэж байсан тэрээр Жиангси мужийн шоронд хоригдож байсан байна. Дэлхийн хамгийн том шоронгуудын нэг нь Хятадын Шанхай хотод байрлах Тиланчиао шорон юм. Яг энэ хотын зэргэлдээ орших Жиангси мужийн шоронд бага насны хоёр хүүгийн амь насыг хороосон хэрэгт гүтгэгдэж байсан 83 настай иргэн 9,778 өдрийг өнгөрүүлсэн. Түүнийг хөршийнхөө хүүхдүүдийн амь насыг хороосон гэж буруутгаж байжээ. Прокурорууд хэргийг дахин шалгаж, түүнийг энэ хэрэгт хамаагүй гэдгийг тогтоосон байна. Гэхдээ хоёр хүүгийн амийг хороосон этгээд одоо ч олдоогүй хэвээр байгаа юм.