Үйл явдал

Өвөр Монголын өөртөө засах орны Баотоу хотод тарваган тахлын нас барсан тохиолдол бүртгэгдэн онц байдал зарлалаа. Ням гарагт цусны эргэлтийн тогтолцооны дутагдалд орон нас барсан нутгийн оршин суугч тахлаар өвчилсөн байсан нь тогтоогдсон тухай хотын эрүүл мэндийн комиссар мэдэгджээ.

Тарваган тахал нь суулгалт, хэвлийн хүчтэй өвдөлт, өндөр халууралт гэх мэт шинж тэмдэгтэй байдаг. Энэ удаагийн нас баралт нь 2020 оны хэмжээнд Хятадад тарваган тахлаар нас барсан анхны тохиолдол болж байна. Нас барсан иргэнтэй хавьталд орсон 35 иргэнийг тусгаарлалтад оруулсан. Шинжилгээний хариу бүгд сөрөг буюу халдваргүй гэж гарсан байна. Одоогоор ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдол байхгүй. Ямартай ч Баотоу хотод энэ жилийг дуустал гуравдугаар зэргийн онц байдад зарласан байна. 2009-2018 оны хугацаанд Хятад улсын хэмжээнд 26 тарваган тахлын тохиолдол бүртгэгдэн, 11 иргэн халдвараар нас баржээ.