Үйл явдал

Өчигдөр Энэтхэг улсад 190 зорчигч тээвэрлэсэн тугай үүргийн онгоц газардах үедээ осолджээ. Оройн 19 цаг орчимд Керала мужийн онгоцны буудалд хэрэг болсон байна. Хоёр онгоцны ахмадаас гадна 15 иргэн ослын улмаас амиа алджээ.

Онгоц газардах үедээ осолдон хоёр хэсэг хуваагджээ. 17 иргэн нас барсанаас гадна 123 зорчигч маш хүнд бэртэл авсан байна. Осолдсон онгоц нь Энэтхэгийн агаарын тээврийн Боеинг-737 онгоц. Нислэг Дубайгаас Кожиход хотыг зорьж байжээ. Үүнээс гадна энэ тусгай үүргийн нислэгээр эх орон руугаа ирэх хүсэлтээ ирүүлэн маш удаан хугацаанд хүлээсэн иргэд байсан тухай эх сурвалжид тодруулж байна.  Бороотой байсны улмаас гулгаж, буух зурвасыг хэтрэн замаасаа гарснаар онгоц хоёр хуваагджээ. Энэ нь 2010 оноос хойш Энэтхэг улсад гарсан хамгийн том онгоцны осол болж байна. Хохирогчид болон хайртай хүмүүсээ алдсан иргэдэд Ерөнхий сайд Нарэндра Моди эмгэнэл илэрхийлэн хэрэгтэй зүйлсээр нь хангана гэдгээ мэдэгджээ. Осол гарсан нисэх буудал газарзүйн байрлалын хувьд хавцалаар хүрээлэгдсэн өндөрлөг газар байрладаг. Тиймээс нисгэгчээс ихээхэн ур чадвар шаарддаг юм байна.