JOHN MACDOUGALL/AFP via Getty Images

Үйл явдал

Франц, Герман Улсууд ДЭМБ-ыг шинэчлэх төслөөс гарлаа. Учир нь АНУ хяналтандаа авах гэж оролдсноос үүдэлтэй гэж Ройтерсийн эх сурвалжид дурджээ. Их Долоогийн холбооны гишүүн орнууд хэдэн долоо хоногийн турш шинэчлэлийн бичиг баримтын төсөл дээр ажиллаж байгаа юм.

ДЭМБ нь Доналд Трампын зүгээс коронавируст халдварын цар тахлыг барьж чадаагүй хэмээн сүүлийн саруудад шүмжлэлийн бай нь болоод байгаа. Трамп ДЭМБ-ыг Хятадад тусалж БНХАУ-ын Вухан хотод гарсан цар тахлын эхэн үед мэдээллийг дэлхий нийтэд буруу ташаа түгээсэн гэж буруутгаж байсан. 

2021 оны 7 сард ДЭМБ-аас гарна гэж өнгөрсөн сард мэдэгдэж байсан АНУ уг байгууллагад хяналтаа тогтоохыг оролдож байна гэж Европын албаныхан Ройтерст өгсөн ярицлагадаа онцолжээ. 

Их долоогийн орнуудын нэг төлөөлөл нь

"ДЭМБ-ыг дан ганц АНУ шүүмжилж байгаа биш. Хүн бүр Тедрост шүүмжлэлтэй хандаж байгаа"

гэжээ.

"Эдгээр яриа хэлэлцээрүүдийг АНУ зөвхөн тэргүүлээд байгаа нь буруу юм гэж Франц, Германын албаныхан, энэ улсын эрүүл мэндийн сайд нар ярьсан байна. 

Харин Трампын засаг захиргаанаас

"Герман, Франц энэхүү шинэчлэлийн төслийн группт нэгдэхгүй байх сонголт хийсэн нь харамсалтай байна"

гэж мэдэгджээ.