Үйл явдал

Вьетнам Улсын Эрүүл мэндийн яамнаас Ням гараг буюу 8 сарын 9-нд 31 шинэ тохиолдол, нэг нас баралт бүртгэгдэж улсын хэмжээнд 841 батлагдсан тохиолдол 11 нас баралттай боллоо гэж мэдээлжээ.

Дээрх бүх шинэ тохиолдол нь өнгөрсөн сард халдварын цар тахал дахин эхэлсэн Дананг хотод илэрсэн байна. Тус хотод дахин халдварын тохиолдлууд илэрснээс хойш 355 бүртгэгджээ. Одоогоор Вьетнамын 15 газарт халдварын тохиолдлууд илрээд байна.

Өнгөрөгч Баасан гарагт  Ерөнхий сайд Нгуен Зуан Фук Вьетнамд өргөн цар хүрээтэй тархаж байгаа КОВИД-19 халдварын эрсдэл нь "маш өндөр" гэж сэрэмжлүүлсэн байна.

Тэрээр

"Нийгмийн дунд халдварын эрсдэл маш өндөр байгаа учир төр засгаас илүү хариуцлагатайгаар анхаарал хандуулж, ирэх хоёр долоо хоногуудад дорвитой, хүчтэй арга хэмжээ авах шаардлагатай боллоо"

гэжээ.

Вьетнам Улс халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж чаалал ихэсвэл ашиглах зорилгоор 1.1 сая оршин суугчтэй алдартай амралтын хотхон, спортын цэнгэлдэх хүрээлэнг 1000 ор бүхий эмнэлэг болгон хувиргаж бэлдсэн байна.