Үйл явдал

Бейрутын эрэг дээр агуулахад зургаан жил хадгалагдсан гурван мянга тонн орчим аммонийн нитрат дэлбэрсний улмаас маш их хэмжээний хохирол учирсан.  Аммонийн нитрат гэдэг нь их хэмжээгээр үйлдвэрлэгддэг хатуу цагаан талстан давс. Аммонийн азотыг бордооны түүхий эд болон уул уурхайн салбарт тэсрэх бодисоор өргөн ашигладаг. 

Лондонгийн сургуулийн химийн профессор Андреа Селла Аммонийн нитратийг зөвхөн химийн аргаар гарган авдаг гэдгийг хэлсэн байна. Аммонийн хүчил нь дэлхийн өнцөг булан бүрт хийгддэг бөгөөд худалдаж авахад харьцангуй хямд байдаг. Гэхдээ ихэвчлэн багаар нь ашиглах шаардлагагүй байдаг учраас хадгалахад ч бас их хэмжээгээр нь хадгалдаг юм байна. Ингэснээр аюул багатай химийн давс нь их хэмжээг нь буруу хадгалсны үр дүнд аюул учруулах эрсдэлтэйг Нью Йорк таймс сэтгүүлд мэдээлжээ.  Ерөнхийдөө хадгалах хугацааг тодорхойлон заадаггүй ч, ямар нөхцөл, цаг уурын байдалд хадгалж байгаагаас үүдэн урвалд орох эрсдэлтэй байдаг юм байна. 1921 онд Герман улсын Оппау хотын химийн үйлдвэрт бордооны дэлбэрэлт болж 20 мерт орчим гүн нүх үүсгэж байсан. Энэ дэлбэрэлт нь 200 милийн зайд ч сонсогдож байжээ. Тухайн үед дэлбэрэлтийн улмаас 500 гаруй хүн амь насаа алдсан байдаг. Аммонийн нитратаар тэсрэх бөмбөг хийх боломжтой учраас ихэвчлэн нууц газар хадгалдаг. Олон улс оронд химийн тодорхойгүй урвал нь аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх учраас гарган авах болон, дотоодод оруулж ирэхэд хориг тавьсан байдгийг “Natur”e сайтад мэдээлжээ.