Үйл явдал

Одоогоор дэлхийн 20 гаруй орон аль хэдийнэ  тэрбум гаруй тунг захиалсан байна.

Дэлхийн 20 гаруй орон Оросын шинээр баталсан коронавирусний эсрэг вакциныг захиалах хүсэлт гаргасан талаар Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн дарга Кирилл Дмитриев хэлжээ.

Энэ вакциныг "Спутник-5" гэж нэрлэсэн нь учиртай. ЗХУ анх 1957 онд дэлхийн анхны хиймэл дагуулыг хөөргөж байсан юм. 

Тэрээр цааш хэлэхдээ,

ОХУ-ын Гамалей Институтын хөгжүүлсөн вакциныг одоогоор 20 орноос нийт нэг тэрбум гаруй тун хэмжээтэй захиалах хүсэлт урьдчилсан байдлаар бидэнд ирүүлснээс харахад уг вакцин маш их хүлээлттэй байгаа нь тодорхой байна.  Бид гадаад дахь түншүүдтэйгээ хамтран аль хэдийнэ 5 оронд жил бүр 500 сая тун вакцин үйлдвэрлэхээр бэлтгэлээ хангасан.

Латин Америк, Дундад Ази, Азийн орнууд вакциныг маш их сонирхож байна. Вакцины худалдан авалтын гэрээнүүдээ боловсруулах ажилдаа орсон 

гэжээ.

ОХУ-ын вакцин нь хамгийн чухал 3 дугаар шатаа хараахан даваагүй байгаа. Энэ нь мянга гаруй сайн дурынхныг хамруулж, эмний аюулгүй байдал, үр дүнг үнэлдэг юм.

Дмитриев энэ талаар хэлэхдээ, тэдгээр туршилтыг гадаадад хийх болно гэжээ.

"Бид аль хэдийнэ Гамалей инстиутын тэдгээр холбогдох туршилтуудыг явуулах гэрээгээ Арабын нэгдсэн Эмират Улс, Сайдын Араб болон бусад оронтой тохиролцсон."

гэлээ.

Гамалей институтын хөгжүүлсөн вакцин нь дэлхийн анхных,  гэхдээ хөгжүүлэлтийн явцад хийгдэх чухал шат дарааллыг хассан гэсэн санаа зовинол тархаад байгаа. 

Орос орон бол дэлхийн шинжлэх ухааны хүч гэдгийг харуулах гэсэн улс төрийн дарамт  нөлөөлсөн гэж шүүмжлэгчдийн зүгээс харж байгаа юм.

Мягмар гарагт Дмитриев вакцин болон түүнтэй холбоотой туршилтууд дутуу гэсэн шүүмжлэлүүдийн талаар

"Оросын вакцин руу  хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан зохион байгуулалттай, тоглолттой дайралт хийж байгаа нь энэ эмийн хөгжүүлэлтэд Оросын оруулсан хүчин чармайлтыг дарж, үл итгэх байдал гаргаж буй оролдлого"

гэсэн байна.

Эх сурвалж: CNN