Үйл явдал

Өнөөдөр сөрөг өдөр байлаа. 10 хоногийн турш онош батлагдсан тохиолдол бүртгэгдсэнгүй. Мөн өнөөдөр сайн мэдээтэй. 6 хүн эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжлээ.  Ингэснээр Монгол Улсад батлагдсан 293 тохиолдол байгаагаас 269 нь эдгэрсэн байна.

8 сарын 11-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 677 хүний сорьцод шинжилгээ хийхэд вирус илрээгүй байна. Үүнд Прага, Сөүлээс ирсэн иргэд, Дорноговь, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан хүмүүс болон бусад ажиглан тусгаарлах байранд ажилласан эмч, эмнэлгийн ажилчид, иргэдээс шинжилгээ авахад вирус илрээгүй байна. 

Эмчлэгдээд эдгэрсэн 50 хүн сувилалд, 26 хүн гэрт, 193 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан. Одоо ХӨСҮТ-д 24 хүн эмчлэгдэж байна. Мөн ХӨСҮТ-д нийт ажиглалт тандалтад 43 хүн байгаагаас элэгний хатууралтай, хам бөөрний дутагдалтай хүний биеийн байдал маш хүнд байгааг Амбасэлмаа дарга мэдэгдлээ. Мөн 1 сарын 8-наас эхлэн 18,793 хүнийг тандалт судалгаа, шинжилгээнд хамруулсан байна. Монгол Улсад бүртгэгдсэн өвчлөлийн эмнэл зүйн шинж байдал дэлхийн бусад оронд бүртгэгдэж буй өвчлөлтэй ойролцоо байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ. 

Нийт ор хоног 14-67 хоног, дундаж 28 хоног байна. Хэвтэн эмчлүүлээд, эдгэрч гарсан 141 хүний эмнэлгийн түүхт тандалт судалгаа хийхэд, 110 нь оюутан байсан. Ер нь судалгаанд хамрагдсан хүмүүсийн 77 хувь нь суралцах зорилгоор, 11 хувь нь ажиллах зорилгоор гадаад улсыг зорьсон байжээ. Коронавирусээр өвчилсөн иргэдийн 70.3  хувь буюу 206 тохиолдол нь эрэгтэй, 29.7 хувь буюу  87 тохиолдол нь эмэгтэй байгааг мэдээллээ.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ