Үйл явдал

Өнгөрсөн ням гарагт Беларусь улсад Ерөнхийлөгчийн сонгууль болж, өмнөх Ерөнхийлөгч Александр Лукашенко дахин сонгогдсон. Гэвч иргэд сонгуулийн үр дүнтэй санал нийлэхгүй байгаа учраас одоо гурав дахь өдрөө жагсаал цуглаан эмх замбараагүй байдал үргэлжилж байна.

Саналын тоогоор Александр Лукашенкогийн дараа бичигдсэн Светлана Цихановская өөрийнхөө болон хүүхдүүдийнхээ аюулгүй байдлын төлөө эх орноо орхиж байгаагаа мэдэгджээ. Европийн хамгийн сүүлийн дарангуйлагч гэж нэрлэгдэж байгаа Александр Лукашенко дахин сонгогдсонг маш олон иргэн эсэргүүцэн, сонгуулийн үр дүн худлаа хэмээн тэмцсээр байна. Сурталчилгааны үеэр нэлээдгүй иргэдийн анхааралд байж, хандалт өндөртэй байсан энгийн нэгэн бүсгүй Светлана Цихановскаяа өөрийн цахим хуудсаар дамжуулан, сүүлийн өдрүүдэд айдастай байгаагаа хэлжээ. Тиймээс тэрээр хөрш Литван улс руу хүүхдүүдээ аван явж байгаагаа хэлсэн байна. Лукашенко дахин сонгогдсон нь түүний эр зоригтойгоор сонгуульд дэвшин нэр хүнд өндөртэй байсанд аюултайгаар нөлөөлж, тэр ч бүү хэл хүүхдүүдэд нь халдах аюултай байгаа тухай тэрээр мэдээлжээ.  Сонгуулиар Беларусийн Ерөнхийлөгч Лукашенко 79,9 хувийн санал цуглуулсан бол, Светлана долоон хувийн санал цуглуулсан. Европийн орнууд ч бас Беларусь улсыг сонгуулиа үнэн зөв явуулахыг уриалан, тэдний эрх баригчдад хориг арга хэмжээ авах тухай хэлэлцэж байгаа юм. Жишээ дурдвал, Австрийн Гадаад хэргийн яамны мэдэгдсэнээр сонгууль Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын стандарт, зөвлөмжтэй нийцэхгүй байна гэж мэдэгдэн, эсэргүүцлийн улмаас баривчлагдсан бүх идэвхтнүүд, хүний эрхийг хамгаалагчид, сэтгүүлчдийг суллахыг Беларусийн эрх баригчдад уриалжээ. Харин Лукашенкотой харилцаа сайтай Оросын Ерөнхийлөгч түүнд баяр хүргэн, сонгуулийн дүнтэй санал нэг байгаагаа илэрхийлжээ.