ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.07.09/ Наран ургах, шингэх 05:03-20:52

Зурхай

2022.07.09, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 10. ЗУНЫ ДУНД УЛААН МОРЬ САР. ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2022.07.09, Бямба гараг

Наран ургах шингэх: 05.03-20.52

Үс засуулбал: Эрч хүч ихэснэ

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно.