Үйл явдал

1970-1980 оны үед олон удаагийн цуврал аллага үйлдсэн Америкийн цагдаагийн офицер асан Жозеф Жэймс ДеАнгелод бүх насаар нь хорих ял оноолоо. Тэрбээр 1975-аас 1986 оны хооронд цагдаагаар ажиллаж байхдаа нийт 13 хүний амь хөнөөж, 13 удаа хүчингийн хэрэг үйлдсэн нь тогтоогджээ.

Golden State Killer” буюу алдарт алуурчин нэрээр цагдаагийн офицер асан Жозеф Жэймс ДеАнгелог өчигдөр АНУ-ын Калифорни мужийн шүүхээс бүх насаар хорих ял оноожээ. Одоо 74 настай ДеАнгелогийн шүүх хурал дөрвөн өдөр үргэлжилж, олон тооны хохирогчдын ар гэрийнхний мэдүүлгийг сонссон байна. Прокурорууд түүнийг 1970-1980 онд Калифорни мужийн 11 дүүргийн 120 айлын гэрт нэвтэрч гэмт хэрэг үйлдсэнийг нь баталсан юм. Тэрээр өөрөө ч гэм буруугаа хүлээсэн олон хэрэг дэлгэгдсэн ч зарим нь хугацаа нь дуусч хэрэг хаагдсан байна. Түүнийг бараг 30 гаруй жилийн дараа буюу 2018 оны 4-р сард маш олон хэрэг үйлдсэн гэдгийг нь сэжиглэн баривчилжээ. Шүүх хурлын үеэр тэрээр гомдоосон, хэрэг үйлдсэн бүх хүнээсээ чин сэтгэлээсээ уучлал хүсч байгаагаа илэрхийлсэн байна.