Сэрэмжлүүлэг: Ихэнх нутгаар цас орж, 40 хэм хүрч хүйтэрнэ

Цаг агаар

Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал:

Төв Сибирийн бүсээс хүйтэн агаарын урсгал орж ирж буй тул арваннэгдүгээр сарын 27, 28-наас буюу ирэх амралтын өдрүүдээс эхлэн ихэнх нутгаар эрс хүйтэрч, цас орно. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр, 28,29-ний шөнө хамгийн хүйтэн байх бөгөөд Туул гол орчим, Яармаг-Сонгинын  бүсэд -40 хэм, хотын төв орчимд -30-33 хэм хүрч хүйтрэх төлөвтэй. Хур тунадасны хувьд 27-ноос эхлэн цас ороод 28-нд багасна, 1-4 см зузаантай цасан бүрхүүл үүсэж магадгүй. 

Арваннэгдүгээр сард ингэж цочир хүйтэрсэн тохиолдол хамгийн сүүлд 2016 онд болж байсан бөгөөд энэ удаад түүнээс 2-3 хэм хүйтэн байх юм байна.

Иймд цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан замын хөдөлгөөнд болгоомжтой оролцох, дулаан хувцаслахыг иргэд та бүхэндээ анхааруулж байна.