Үйл явдал

Дэлхийн байгаль хамгаалах сангийн томоохон тайланд мэдээлж буйгаар зэрлэг ан амьтдын тоо 50 хүрэхгүй жилийн хугацаанд гуравны хоёроос илүү буурсан байна. Энэ эрч буурахгүй байгааг тус тайланд онцлон, хүний гараар байгаль дэлхий устаж үгүй болох эрсдэл урьд өмнө байгаагүй өндөр байгааг мэдээлжээ.

"Бид ой модонд гал гаргаж, далай тэнгистээ хэт их загасчилж, зэрлэг ан амьтдыг сүйтгэж байгаа тул зэрлэг ан амьтад ховордож байгаа"

гэж ДБХС-ны гүйцэтгэх захирал Таня Стил хэлсэн байна. Тайланд мэдээлснээр дэлхийн өнцөг будан бүрт байгаа зэрлэг амьтад болон тэдний амьдралын хэвшил, онцлогийг судалсан гэж мэдээлжээ. 1970 оноос хойш 20 мянган хөхтөн амьтан, шувуу, хоёр нутагтан, хэвлээр явагч, загас тутмын тоо 67 хувиар буурчээ. Иргэдийн эдэлж хэрэглэж байгаа химийн хортой зүйлс болон хог хаягдал нь тэдний хомсдолд сөргөөр нөлөөлж байдгийг BBC агентлаг мэдээлсэн байна.