Үйл явдал

Канад Улсын WestJet агаарын тээврийн компани Мягмар гарагийн өглөө Калгариас Торонто хүрэх нислэгийг 19 сартай охин амны хаалт зүүгээгүй гэх шалтгаанаар цуцалжээ. ДЭМБ-аас зөвлөснөөр 14 наснаас дээш насныхан заавал амны хаалт зүүх шаардлагатай бөгөөд энэ нь тэдний амьсгалах эрхтэн системд ямар нэгэн хор нөлөөгүй юм.

Харин хоёроос доош насны хүүхдэд амны хаалт зүүлгэх шаардлагагүй. Нислэгийн үеэр онгоцны багийнхан 19 сартай охинд амны хаалт зүүх шаардлага тавьсан боловч, охин уйлж байсан учраас гэр бүлийн гишүүд нь амны хаалт зүүлгээгүй байна. Охины аавын мэдээлснээр 19 сартай нярайн эгч гурван настай охин амны хаалт зүүсэн байна. Нислэгийн багийнхан нэг л хүн амны хаалтаа зүүгээгүй бол нисэх боломжгүй гэсэн байна.  Охины гэр бүлийнхэн шаардлагатай бол дүрэм журмыг хүндэтгэн онгоцноос бууя гэсэн боловч Канадын тээврийн бодлогын дагуу хоёроос дээш насны хүүхдүүд л маск зүүх ёстой тул 19 сартай хүү нь заавал ийм маск зүүх шаардлагагүй гэж мэджээ. Харин нислэгийн компанийн мэдээлж байгаагаар зөвхөн гурван настай хүүхэд амны хаалт зүүхгүй байсанд шаардлага тавьсан гэсэн байна. Харин шаардлага тавих үеэр 19 сартай нярай уйлсан гэж мэдээлжээ. Нислэгийн багийнхан цагдаа дуудсаны дараа тухайн гэр бүл нислэгийг орхин, нислэг маргааш болтол цуцлагдсан байна.