Үйл явдал

Японы нийслэл Токиод коронавируст цар тахалтай холбоотой нөхцөд байдал сайжирч байгаа гэж үзэн хөл хорио онц байдлын түвшинг дөрвөөс гуравдугаар шат хүртэл буурууллаа. Долдугаар сарыг Японы хувьд тархалтын хоёр дахь давлагааны оргил үе байсан гэж дүгнэж байна.

Тиймээс 7-р сарын 15-ны өдөр онц байдлыг дөрөвдүгээр шат буюу хамгийн дээд түвшин хүртэл нэмэгдүүлсэн. Инэгснээр иргэдийг онц шаардлагагүй л бол гадагшаа гарахгүй байхыг анхааруулж байв. Өнөөдрийн байдлаар Японд нийт 72,726 халдварын тохиолдол бүртгэгдсэний 1,393 нас барж, 7,233 тохиолдол идэвхтэй халдвартай эмчлүүлж байна.