Үйл явдал

Ливан Улсад хэдхэн долоо хоногийн өмнө аймшигт дэлбэрэлт болсон. Маш их хэмжээний гарз хохирол учирч, ОУ-ын байгууллагууд болон иргэд хотоо эргэн сэргээхэд ихээхэн анхаарч ажиллаж байгаа. Харамсалтай нь энд дахиад маш их хэмжээний түймэр гарсан байна.

Цэргийнхний эх сурвалжийн таамаглаж байгаагаар, боомтын бүсэд алдагдсан байсан хоолны тос шатаж, дугуйн дэгүүрүүдэд хүрсэнээр их хэмжээний гал гарсан гэжээ. Гэхдээ энэ бол албан шалгалтаар харсан үр дүн биш, эхний ээлжний таамаг юм. Галыг унтраахаар цэргийнхэн болон, гал унтраагчид ажиллаж байна. Аймшигт дэрлбэрэлт сар гаруйн өмнө болсноос хойш дэлхий даяараа Бейрут хотын сэргээн босголтод санаа зовж эхэлсэн. Дахиад ийм хэрэг гарсан нь олон хүнийг эмзэглүүлж байгааг эх сурвалж дурджээ.