Үйл явдал

Хэдхэн өдрийн өмнө Грек төдийгүй Европт томд тооцогддог Мориа дүрвэгсдийн хуаранд гал гарч бүхэлдээ шатсан. Тэнд байрладаг байсан иргэдийг бусад орон руу шилжүүлж эхэллээ. 100 орчим хүнийг Нидерланд руу шилжүүлэхээр болсон байна.

Үүнд, 14-өөс дээш насны 50 улс төрийн орогнол хүсэгч багтаж байгаа юм. Бусад 50 нь насанд хүрээгүй хүүхэдтэй гэр бүлийн хүмүүс байгаа гэдгийг Төлөөлөгчдийн танхимын төрийн нарийн бичгийн дарга Брүүкерс-Ннол мэдээлжээ. Эвслийн бүлэг Мориа хуаранд орогнол хүсэгчдэд тусламж үзүүлэх талаар зөвшилцөхдөө Грекийн эрх баригчид Голланд улсын эрх баригчдад энэ талаар хүсэлт тавих хэрэгтэй хэмээн хэлэлцжээ. Мориа дүрвэгсдийн хуаранд коронавирусны тохиолдол бүртгэгдсэн учраас тэднийг бусад орон руу шилжүүлэх ажил тийм ч амаргүй байгаа юм. НҮБ-ын дүрвэгсдийн агентлаг болон Недерландын зөвшилцлөөр жилдээ 500 дүрвэгчийг Нидерландад хүлээн авах юм. Гэхдээ Нидерландын талаас энэ тоог нэмэгдүүлэх хүсэлгүй байгаа. Мориа дүрвэгсдийн хуаранд нийт 13 мянган цагаач, дүрвэгчид оршин суудаг байжээ. Тэднийг нүүлгэн шилжүүлж, хаана байлгах нь Грек болон НҮБ-ын дүрвэгсдийн агентлагийн сүүлийн үеийн хамгийн чухал асуудал болоод байна.