Үйл явдал

Дэлхийн хэмжээнд нийт коронавируст халдварын батлагдсан тохиолдол 28 сая гараад байгаа. Цар тахал дэгдээд найман сар өнгөрч байна. Гэсэн хэдий ч халдварын нөхцөл байдал сайжрахгүй, хүмүүсийн амьдрал тогтворгүй хэвээрээ байгаа юм. 

Цар тахлын хоёр дахь давлагаа Европын зарим орнуудад үргэлжилсээр байна. Европын холбооны эрүүл мэндийн газрын дарга Стелла Кириакайдсын хэлснээр,

"Улс орнууд шаардлагатай тохиолдолд тусгаарлалтад явуулан, хүн хоорондын зай баримтлан амьдралын үйл явцаа хэвийн байлгахыг зорих хэрэгтэй"

гэдгийг зөвлөжээ. Маш олон оронд хөл хорио онц байдал зарласантай холбоотойгоор эдийн засаг уналтад орж, хүүхдүүдийн боловсролын асуудал хөндөгдөж байгаа. Вакцин бэлэн болтол дахиад хэдэн сарын хугацаа байгаа учраас хүмүүсийг аль болох зохицож амьдрах хэрэгтэй гэдгийг ДЭМБ-аас ч бас уриалсан. Хэрвээ хүн бүр дор бүрнээ халдвараас хамгаалах дүрэм журмыг баримталвал аюул бага гэдгийг хэлсэн. Өнөөдрийн байдлаар 20 сая гаруй хүний халдвар нь эдгэрч, 919 мянга гаруй хүн амь насаа алджээ.