Үйл явдал

Австралид коронавирусний халдварын хоёр дахь давлагаа дэгдэж байгаатай холбоотойгоор өндөржүүлсэн хөл хорио тогоон иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан юм. Халдвараас хамгаалах дүрэм зөрчсөн, олноороо цугласан болон нийтийг хамарсан дүрэм журмыг эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа иргэнийг баривчлах шийдвэр гаргасан.

Харин хөл хорио хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байх үед 250 орчим иргэн хөл хориог эсэргүүцэн жагсаал цуглаан хийжээ. 8-р сарын 2-нд хөл хорио эхэлсэн. Өнөөдрийг хүртэл сар гаруйн хугацаанд 74 хүнийг халдвар хамгааллын дүрэм журам зөрчсөн шалтгаанаар баривчилжээ. Хэдийгээр хөл хориотой байгаа ч Мелбурнд шинээр бүртгэгдэх халдварын тохиолдол буурахгүй байна. Өнөөдрийн байдлаар Австрали улсын хэмжээнд 2,400 гаруй хүн идэвхтэй халдвартай эмчлүүлж байна.