Үйл явдал

Ойн хажууд амьдардаг Малайз эр утсаа алдаад нэг өдрийн дараа олсон байна. Түүний алга болсон утсан дээр сармагчин өөрийнхөө зургийг авч, бичлэг хийсэн байжээ. Бичлэг дээрээс харахад сармагчин түүний утсыг идэх гэж оролдсон гэнэ.

Түүнийг унтаж байхад утсыг нь хулгайч хулгайлсан гэж анх бодож байжээ. Сонирхолтой нь түүний утасны зураг, видео бичлэг ямар нөхцөл байдалд дууссаныг шалгах боломжгүй байв. "Хулгайн шинж тэмдэг байгаагүй. Миний толгойд ганц л зүйл байсан нь энэ бол ямар нэгэн илбэ байх байсан" гэж өмнөд Жохор мужийн Бату Пахатын компьютерийн мэргэжлээр сурдаг 20 настай залуу хэлсэн байна. Өнгөрсөн Бямба гарагийн өглөө сэрэхэд утас нь хажууд нь байгаагүй гэнэ. Олон газар хайж, залгасан боловч ямар ч хариу байсангүй. Харин Ням гарагийн орой аав нь гэрийнх нь ойролцоо сармагчин байна гэсэн байна. Тэрбээр дахиж залгаж үзтэл байшингаас нь хэдхэн алхамын цаана ой дотроос утас нь олджээ.