Үйл явдал

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальны “новичок” хэмээх бодисонд хордон, ухаангүй байдалтай байсан. Тэрбээр ухаан орж биеийн байдал нь харьцангуй дээрдэж эхэлсэн учраас эх орон руугаа буцах гэж байгаа тухай түүний хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.

Навальны ухаангүй болсноосоо хойш анх удаа өөрийн цахим хуудаснаа мэдэгдэл хийн зургаа оруулж асуудалгүй амьсгалж байгаагаа хэлжээ. 8-р сарын 20-ны өдөр Алексей Навальны Сибирээс Москва руу нисч байхдаа биеийн байдал нь гэнэт муудсан юм. Гэр бүлийнхнийх нь хүсэлтээр түүнийг Герман руу авч яван эмчлүүлж, өвчний шалтгааныг судласан. Түүнийг хордуулсан хэргийг Оросын Засгийн газар болон улс төртэй холбон таамаглах ОУ-ын эрх баригч нөлөө бүхий хүмүүс байгаа. Гэхдээ Оросын талаас нь энэ нь зүгээр л гүтгэлэг гэж хариу мэдэгдсэн.