Үйл явдал

Пакистан улсад дахин нэг онгоц осолдлоо. Гэхдээ энэ нь зорчигч тээврийн онгоц биш байсан байна. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг Пакистаны ИРИБ телевизийн эх сурвалжаас мэдээллэе.

Пакистаны армийн нисэх хүчний сургалтын онгоц Пенжаб хотод осолдсон байна. Гэхдээ хэн нэгний амь нас эрүүл мэндэд асуудал үүсээгүй гэдгийг албаныхан хэлжээ. Сургалтын онгоц осолдох үед нисгэгч нь парачут буюу шүхэр ашиглан бууж амжсан байна. Онгоц осолдсон шалтгааныг Пакистаны агаарын цэргийн хүчнийхэн шалгах хороо байгуулан ажиллаж байгаа юм.