Үйл явдал

Сүүлийн үед БНСУ-д бүртгэгдэх халдварын тохиолдол буурахгүй байгаатай холбоотойгоор 10-р сарын 3-нд болох ургацын баяртай холбоотой бүх үйл ажиллагаагаа цуцлалаа. Ямар нэгэн баярын үйл ажиллагаа хийж, иргэд олноороо цугласан тохиолдол торгож, хатуу арга хэмжээ авахаар болжээ.

Өнгөрсөн 8-р сарын 15-нд БНСУ-д тугсаар тогтнолын баяр болсон. Энэ өдөр халдвар авсан 600 шинэ тохиолдол бүртгэгдсэн учраас ирэх 10-р сард болох ургацын баярын бүх үйл ажиллагааг цуцлаж байгаа юм. Одоогоор 10-аас дээш хүн оролцох 87 үйл ажиллагааг цуцлалаа. Хэрвээ нууцаар үйл ажиллагаа явуулсан тохиолдолд оролцогчид болон зохион байгуулагчдыг хатуу шийтгэнэ гэдгийг анхааруулсан байна. Ялангуяа 19-өөс дээш насны залуус дүрэм журам зөрчих болон бөөгнөрөл үүсгэх нь их байгаа гэдгийг KBS телевиз онцлон мэдээлжээ.