Үйл явдал

BBC агентлагийн Энэтхэг дэхь сэтгүүлч Дивя Ариа цар тахалтай холбоотой хөл хорио өсвөр насны хүүхдүүдэд сөрөг нөлөө үзүүлж, хүүхдийн гэрлэлт, хүүхдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой зөрчлийг нэмэгдүүлж байгаа тухай мэдээлсэн байна.

13 настай Раниг гэрийнхэн нь гэрлүүлэх гэж байгаа тохиолдолоос жишээ авч, энэхүү сэдвийн доор мэдээлэл бэлтгэжээ. Раниг эцэг эх нь энэ зун гэрлүүлэхээр төлөвлөж байсан байна. Харин тэр өөрөө огтхон ч гэрлэх хүсэлгүй байжээ. Рани(өөр нэрээр орлуулав) өнгөрсөн 3-р сард хөл хорио тогтоох үед дунд сургуулийн 8-р ангид суралцаж байсан. Түүний сүрьеэ өвчтэй аав нь хөл хорионоос нэг сарын дараа гэрлэх хүн олсон байна. Рани сэтгүүлчид

“Хүмүүс яагаад гэрлэх гэж гэрлүүлэх гэж яараад байдгийг би огт ойлгодоггүй. Тэд нар сурч боловсорч, аль болох эрт бие даах нь чухал гэдгийг ойлгодоггүй”

хэмээн сэтгэгдлээ хэлжээ.

Энэтхэг улсад 18-аас доош насныхан гэрлэх нь хуулиар зөвшөөрөгдсөн байдаг. ЮНИСЕФ-ийн мэдээлснээр Энэтхэг бол дэлхийн хамгийн олон сүйт бүсгүйн нутаг бөгөөд дэлхийн нийт гэр бүлийн гуравны нэгийг Энэтхэг улс эзэлдэг. Энэтхэгт жилд дунджаар 18-аас доош насны 1.5 сая охин гэрлэлтээ батлуулдаг гэсэн тооцоолол бий. Харин энэ жилийн хувьд 6,7-р саруудад гэрлэсэн охидын тоо өнгөрсөн оныхтой харьцуулахад 17 хувиар их байгаа тухай охидын эрхийг хамгаалах туслах байгууллагаас мэдээлсэн байна. Цар тахлын улмаас олон тооны бизнес зогсонги байдалд орж, ажилгүй иргэдийн тоо асар их нэмэгдсэн. Бараг 10 сая цагаач ажилчид ажлыг байргүй болсон шалтгаанаар эх оронруугаа буцсан байна. Тиймээс Энэтхэгт охидоо гэрлүүлэх нь аюулгүй, санхүүд санаа зовохгүй байх ганц арга гэдэгт итгэж байгаа гэнэ. Хэдийгээр 6-р сард хөл хориог сулруулсан ч, үйлчилгээний газар, бизнесүүд эргэн сэргэх үйл явцаа дөнгөж л эхлүүлж байна. Зарим сургуульд гэрлэлтийг хүсэхгүй байгаа хүүхэд хүсэлт гарган гэрлүүлэхгүй байх тал дээр тусладаг тусгай баг байдаг ч, одоо сургуулиудын үйл ажиллагаа зогссон байгаа нь энэ төрлийн тусламж үзүүлэх боломжгүй болгожээ. Хэдийгээр хуулиар зөвшөөрөгдсөн ч ихэнх хүүхэд хүчээр гэрлүүлэх үйлдлийг хүний эрх ашгийг зөрчиж байна гэж үздэг тухай эх сурвалжид дурдсан байна.