Үйл явдал

АНУ-ын Массачусеттс мужийн иргэн Матт Бэтэгийн хөлөнд баавгай хүрсэнээр сэржээ. Матт өөрийн усан сангийн хажууд унтаж байх хооронд баавгай орж ирсэн нь энэ юм.

Баавгай эхлээд түүний гэрийн усан санд орж ирэн усанд хүрсэн байна. Дараа нь түүний хөлийг үнэрлээд гараараа хүрээд явсан нь камерт бичигджээ. Залууг сэрэх үед баавгай зугтаасан нь хамгийн өхөөрдөм хэсэг байлаа хэмээн цахим ертөнцөд хүмүүс сэтгэгдлээ үлдээж байна. Матт Бэтэд аюул учраагүй. Баавгай зүгээр л түүнийг сэрээчихээд яваад өгсөн бичлэгийг эндээс үзээрэй.