Үйл явдал

Японы шинэ ерөнхий сайд Суга Ёшихидэ АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамптай холбогдлоо. Энэ нь Суга Ёшихидэ шинэ албан тушаалаа хүлээн авснаас хойшхи анхны АНУ-тай холбогдож байгаа дуудлага болсоныг хэвлэлүүд онцолжээ. Токиогийн цагаар өчигдөр орой Суга Ёшихидэ Доналд Трамптай утсаар ярьсан байна.

Шинзо Абэ ерөнхий сайд байх хугацаандаа АНУ-тай нягт харилцаа холбоотой, бүх талын салбарт сайн түншүүд байсан. Цаашдаа ч хоёр улсын харилцааг хэвийн авч явахад Суга Ёшихидэ их үүрэг хариуцлага хүлээх юм.  Япон-АНУ-ын талаар Суга өмнөх Ерөнхий сайд Абэ Шинзогийн дипломат ажиллагааг үргэлжлүүлж, хоёр орны холбоог бэхжүүлэн ажиллана гэдгээ илрэхийлсэн байна. Үүнээс гадна сүүлийн үед ОУ-ын анхаарлыг татаад байгаа Америк Хятадын харилцааны талаар Суга Ёшихидэ өөрийн үзэл бодол, харах өнцгөө Доналд Трамптай хурваалцжээ. Түүнчлэн Хойд Солонгост хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг шийдвэрлэх тухай ярилцсан байна. Шинэ ерөнхий сайд Суга Ёшихидэ АНУ-ын ерөнхийлөгчтэй холбогдсоноос гадна Австралийн ерөнхий сайд Скотт Моррисонтой холбоо барьжээ.