Үйл явдал

Японы баруун өмнөд хэсгийн оршин суугч Танака Кани өнөөдрийн байдлаар 117 нас 263 өдөр амьдарчээ. Тэрбээр 1903 оны 1-р сарын 2-нд төрсөн. Түүнээс өмнө Японд Тажима Наби 2018 онд 117 нас 260 өдөр амьдарч байхдаа нас барсан юм.

Засгийн газраас түүнээс нэг өдөр илүү амьдарч байгаа Танакаг Японы түүхэнд бичигдсэн хамгийн өндөр настай хүн болж байгааг албан ёсоор зарлалаа. Үүнээс гадна Танака Гиннесийн номонд дэлхийн хамгийн урт насласан хүн гэж бичигдлээ. Танака гэрийн асаргаанд амьдардаг. Тэрбээр шоколад, гаазтай ундаанд дуртай. Сүүлийн үед цар тахлаас шалтгаалан үр хүүхдүүд нь тогтмол ирж чадахгүй байгаа ч, түүний бие сайн байгаа гэдгийг хэлсэн байна. Тэрбээр таван хүүхэдтэй нэг нь өргөмөл. Хүүхдүүдийн хоёр нь хүүхэд насандаа нас барж, өргөмөл охин нь 23 настайдаа амь насаа алджээ. Харин нэг хүү нь дэлхийн 2-р дайны төгсгөлд оролцож, Сибирийн шоронд хоригдож байгаад 1947 онд гэртээ эргэж ирсэн байна. Танака одоо таван ач зээ, найман гучтай.