Үйл явдал

Англи улсад халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотойгоор халдвар хамгааллын дүрэм журам зөрсөн иргэнийг 10 мянган Англи паунд буюу 13 мянган ам.доллар хүртэлх мөнгөөр торгох захирамж гарлаа. Энэхүү журам нь 9-р сарын 28-ны өдрөөс эхлэн хэрэгжинэ.

Торгуулийн хамгийн бага хэмжээ нь мянган паунд буюу 1,300 доллараас эхэлнэ. Харин орлогог багатай иргэнийг 500 паунд буюу 650 доллараас эхлэн торгоно. Иргэдээс авч байгаа торгуулийн мөнгө халдвартай холбоотой тусламж, эмчилгээний зардалд хэрэглэгдэнэ. Өнөөдрийн байдлаар 42 мянга гаруй Английн иргэд халдварын улмаас нас бараад байна.