Үйл явдал

Дэлхийн гайхамшгийн нэг Энэтхэгийн “Таж Махал” нээгдсэнээсээ хойш анх удаа зургаан сарын турш хаалттай байсан байна. Хөл хориог багасгах шийдвэрийн хүрээнд “Таж Махал” эргэн нээгдлээ. Анх 3-р сард Энэтхэг улсад өндөржүүлсэн хөл хорио зарлах үед үзэмжит “Таж Махал” хаагдсан.

Өмнө нь нэг өдөрт 70-80 мянган хүн зорчдог байсан бол одоо зөвхөн таван мянган хүн оруулах хязгаарлалт тогтоосон байна. “Таж Махал” нь цар тахлаас өмнө 1978 онд үерийн шалтгаанаар хэдэн өдөр хаагдаж байсан. Түүнээс өмнө 1971 онд Энэтхэг Пакистаны дайны үеэр хэдэн өдөр хаагдаж байжээ. Жуулчид хүлээн авах ч, хатуу дүрэм журам хэрэгжих тухай албаныхан мэдэгджээ.