Үйл явдал

Мексик улсын ядууралд нэрвэгдсэн уулан дунд амьдардаг уугуул иргэдийн хүүхдүүд цар тахлын үед боловсролын тусламж авахгүй боломжгүй болоод байна. Учир нь тэдгээр хүүхдүүдэд цахим хичээлд хамрагдах тоног төхөөрөмж байхгүй.

Цар тахал дэгдсэнээс хойш бараг хагас гаруй жилийн хугацаанд дэлхийн олон оронд цахимаар хичээллэж байна. Дэлхийн хамггийн их халдвар бүртгэгдсэн дөрөвдөгч улсаар Мексик улс нэрлэгдэж байгаа. Энэ улсад 73 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. Зарим ядуу буурай тосгонд интернэт, компьтер, зурагт огт байхгүй. Бороо орсон үед тог цахилгаан тасалддаг гэдгийг Мексикийн нэгэн багш хэлжээ. Далайн түшинөөс гурван мянган метрийн өндөрт орших Гуэрро мужид хоёр долоо хоногт нэг удаа багш нарын төлөөлөн нэг хүн очиж хүүхдүүдэд сургалтын материалыг нь өгдөг байна. Үүнээс өөр арга байхгүйгээс гадна энэ нь огтхон ч хангалттай биш гэдгийг эх сурвалжид дурджээ. Сурагчдын эцэг эх ч бас энэ асуудалд их санаа зовж байгаагаа хэлсэн байна.