Үйл явдал

ОХУ-ын Ерөнхийлөгч НҮБ-ын ажилчдыг үнэгүй коронавирусний вакцинаар хангана гэдгээ мэдэгджээ. Үүнээс гадна ДЭМБ-аас Оросын вакциныг дэмжин ажиллах хэрэгтэй гэдгийг хэлсэн байна.

Өчигдөр НҮБ-ын ерөнхий ансемблийн хурал дээр манай хойд хөршийн ерөнхийлөгч Владимир Путин НҮБ-ын ажилчдыг үнэгүй вакцинаар хангана гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр тус байгууллагын ажилчдаас вакцинтай холбоотой хүсэлтүүд ирсэний дагуу хариуцан ажиллана гэсэн байна. Гэхдээ халдвараас хамгаалан эрсэг биет үүсгэж байгаа гэсэн спутник-в вакциныг дэлхийн олон эрүүл мэндийн байгууллагаас одоо ч хүлээн зөвшөөрөхгүй хэвээрээ байгаа юм. Оросын вакциныг бэлэн болсон гэхэд хэтэрхий эрт байгаа гэдгийг ДЭМБ-аас ч хэлсэн. Харин Владимир Путины зүгээс ДЭМБ-ыг олон улсын цар тахлыг хариуцаж байгаагийн үүднээс тэдний гарган авсан вакциныг дэмжих хэрэгтэй гэдгийг өчигдөр болсон хурлын үеэр хэлжээ.