Үйл явдал

Ирэх 10-р сарын 17-нд Шинэ Зеланд улсад парламентийн сонгууль болно. Нэр дэвшигчид кампанит ажлаа эхлүүлээд байгаа. Цар тахлын хөл хорионы улмаас энэ улсад иргэд хоорондоо зайтай байх, амны хаалт зүүх хатуу дэг журам мөрдөгдөж байна.

Гэтэл ерөнхий сайд Жасинда Ардэрн амны хаалтгүйгээр олон иргэдтэй селфи татуулж байгаа зураг цахим ертөнцөд шүүмжлэл сонсож эхэлжээ. Жасинда өөрөө амны хаалт зүүгээгүй байснаас гадна зурагаа авахуулж байгаа бараг бүх хүн амны хаалтгүй байсан байна. Үүнтэй холбоотойгоор түүний оролцож байсан нэвтрүүлгийн сэтгүүлч асуулт тавихал тэрбээр

“Уучлаарай. Би үнэхээр ингэх хэрэггүй байснаа хүлээн зөвшөөрч байна”

гэжээ. Окланд мужид нэгдүгээр зэргийн буюу хамгийн өндөржүүлсэн хөл хорио зарлаад байгаа юм. Өнөөдрийн байдлаар тус улсад 65 хүн идэвхтэй халдвартай эмчлүүлж байна.