Үйл явдал

Гүрж улсад нэгэн хоньчин нохой 18 цагийн дотор 17 ихэр гөлөг төрүүлж эзнүүдээ гайхшруулсан байна. Одоо тэдгээр гөлөгнүүд нэг сар хүрчээ.

Есөн эмэгтэй, найман эрэгтэй гөлөг төрүүлсэн байна. Хоньчин нохойны эзэн нохойгоо анхны төрөлтөөрөө ийм олон гөлөг төрүүлсэнд ихэд бэлэгшээдэг гэнэ. 17 гөлгийг өөр айлуудад үрчлүүлэн өгсөн. Бүгд эрүүл саруул өсч торниж байгаа тухай нохойны эзэн хэлжээ.