Үйл явдал

Цахимд алдартай нэгэн гэр бүл 89 настай пицца хүргэгчид 12 мянган доллар бэлэглэжээ

Пицца хүлээн авсан тиктокын алдарт гэр бүл нас өндөр хүн пицца хүргэж ирсэнд бага зэрэг гайхаж байсан гэнэ. Ингээд тэдний гэр бүлээс фенүүдээ уриалан түүнд мөнгөн тусламж өгөхийг хүсчээ. Тиктокчин гэр бүлийнхнээ хэлж байгаагаар, өндөр настай хүн пицца хүргэж, хөдөлмөрлөж явааг хараад тус болохыг хүссэн байна. Гэхдээ хамгийн сонирхолтой нь, тэдний төсөөлөөгүй их мөнгө буюу 12 мянган доллар 53 мянган дагагчдынх нь дундаас цугларч түүнд өгчээ. Пицца хүргэгч 89 настай ахмад маань ТикТок гэж юу болох тухай ч сайн мэддэггүй байсан гэнэ. Үнэхээр гайхах баярлах нь зэрэгцсэн тэрбээр баярын нулимс дуслуулан, баярлаж байгаагаа илэрхийлжээ.