Үйл явдал

АНУ-ын зарим мужид хөл хорио онц байдлын дэглэм хэрэгжсэн хэвээр байгаа юм. Харин зарим нь хөл хориог багасгаж эхлээд байна. Үүний нэг Флорида мужид хөл хориог багасган оюутнууд танхимаар хичээллэж эхлэсэн боловч халдвар хамгааллын чухал дүрэм журмууд хэрэгжиж байгаа хэвээрээ байгаа энэ үед мянга орчим оюутан залуус бөөгөнөрл үүсгэн шоу хийж, цэнгэж байгаад баригджээ.

Тодруулбал Таллахасси мужийн Флоридагийн их сургуулийн Дикси Драйв дахь оюутны хотхоны гаднах орон сууцны хороололд нэг цугларалтад 700 гаруй автомашинтай мянга гаруй хүн зугаацаж байсан гэж цагдаа нар мэдээлсэн байна. Мужийн захирагч Рик Десантис нэгэн мэдэгдэлдээ

“Тэд бол сурагчид. Ийм зүйлсд дуртай байдаг шүү дээ. Оюутнууд эрсдэл багатай”

гэж мэдэгдсэн нь олон нийтийн дунд буруу сэтгэгдэл үлдээг, шүүмжлэлд өртөөд байгаа юм. Энэ мэдэгдлээс хойш наймдугаар сарын 2-ноос их хэмжээний үдэшлэг болж, мужийн хэмжээнд 1,500 орчим оюутан халдвар авсан нь батлагджээ. Харин Флорида мужийн хэмжээнд халдвар авсан хүний тоо 700 мянга давжээ.