Үйл явдал

Умард Солонгосын эрх баригчид үндэсний чухал баярын нэг болох хөдөлмөрчдийн нам байгуулагдсаны 75 жилийн ойн баярын цэргийн сүрт жагсаал хийн тэмдэглэх гэж байна.  38-р өргөрөгийн дагуу нийслэл Пхеньяны төв талбайн сансараас авсан зургийг долоо хоногийн өмнөхтэй харьцуулахад өөрчлөлт орж, эрх баригчид баярын үйл ажиллагаанд бэлдэж эхэлсэн нь тодорхой болжээ.

Цэргүүд баярын параадад бэлтгэж эхэлсэн нь ч бас харагдсан байна. Хаалттай улсын хамгийн чухал, үндэсний баярын нэг нь 10-р сарын 10-нд болдог хөдөлмөрчдийн намын үүсгэн байгуулагдсан өдөр юм. Умардын удирдагч Ким Жон Вун энэ жилийг “урьд өмнө тохиолдож байгаагүй хүнд сорилт, бэрхшээлүүд”-тэй жил гэж тодорхойлсон. Тиймээс ажиглагчдын зүгээс энэ жил баярын өдрийг сүр дуулиан багатай өргөн бус хүрээнд тэмдэглэнэ гэж таамаглаж байсан юм.