Үйл явдал

БНХАУ-ын эрдэмтэд COVAX хэмээх ДЭМБ-аас хэрэгжүүлж байгаа коронавирусний вакцин гарган авах төслийн гишүүн болж байгаа тухай өнөөдөр албан ёсоор мэдээллээ. Ингэснээр вакциныг үйлдвэрлэх болон хуваарилах чухал хариуцлагатай ажлыг хүлээн авч байна.

БНХАУ-ын удирдагч Ши Жин Пин тавдугаар сард цар тахлыг хяналттай болгон, дэлхийн  иргэдийг хамгаалахад хоёр тэрбум доллар хандивлахаа амласан. ДЭМБ-ын зүгээс вакцин бэлэн болмогц, хамгийн эхэнд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа хүмүүс, эрсдэлт бүлгийн өндөр настан болон эмзэг бүлгийн хоёр тэрбум иргэнийг вакцинжуулах зорилготой ажиллаж байна.