Үйл явдал

Өчигдөр өглөө Таиланд улсын нийслэл Бангкок хотын ойролцоо автобус галт тэрэгтэй мөргөлдсөн аймшигт осол гарсан байна. Ослын улмаас 18 иргэн амь насаа алдаж, 29 хүн шархаджээ.

Ачаа тээврийн галт тэрэг болон автобус хоорондоо мөргөлдсөн энэ хэрэг нийслэл Бангкокоос зүүн зүгт 50 км-ийн зайд, Чачоенгсао мужийн Хлонг Кваенг Клан төмөр замын буудлын ойролцоо гарсан байна. Осолд өртсөн автобусны зорчигчид нь Буддын сүм рүү аялахаар явж байсан хүмүүс байжээ.