Үйл явдал

Мэйси Коррэн хэмээх 17 настай АНУ-ын Техас мужийн иргэн Гиннесийн хоёр төрлийн рекордыг эвдэж, хамгийн урт хөлтэй эмэгтэй болон хамгийн урт хөлтэй өвсөр насны хүүхэд болжээ. Түүний зүүн хөл нь 53 инч урт, баруун хөл нь 52.874 инч урттай.

Түүний ээж нь Коррэныг бага байхад үеийнхнээсээ илүү өндөр байгааг анзаардаг байжээ. Коррэн 2.0828 метр өндөр. Түүний аав нэг метр 95 см, ах нь нэг мерт 90 см, ээж нь нэг метр 73 см өндөртэй. Коррэн багадаа өөрийнхөө хэт өндөрт эмзэглэдэг байсан ч, 2-р ангиасаа эхлээд энэ тухай ач холбогдол өгөхөө больж, бусдын үгийг тоохоо больсон байна. Одоо тэрбээр өөр шигээ өндөр хүмүүст урам зориг өгч ТикТок хаягтаа 1.7 сая дагагчтай болжээ.